Categories
гадаад мэдээ

Оросын онгоцнууд Идлибт террористын цөмрөлтийг бут ниргэв

Оросын Агаар, сансрын хүчний нисэх онгоцууд Сирийн Хама мужид бүслэгдсэн террористуудад туслахаар оролдсон “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн ажиллагааг туслан зогсоосон тухай БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулав. “Оросын Сири дэх хүчний онгоцнууд “ан-Нусраг”- ийн ажиллагааг таслан зогсоож тэднийг бут ниргэлээ” гэж генерал хэлжээ. Есдүгээр сарын 27-нд Идлиб мужид уг террорист байгууллагын нөлөө бүхий хээрийн таван даргыг 32 террористуудын хамт устгаснаа мэдээлж байлаа. Тэр үеэр исламчуудын зэвсгийн агуулах болон зургаан автомобилийг устгасан юм. Уг цохилтын явцад Абу Сульман ас-Сауди (Идлиб мужийн өмнөд хэсгийн дарга), Абу аль-Аббас Анадин (санхүүгийн асуудал хариуцсан эмир), Абу Хасан (цэргийн сайд Абу Мухаммад аль-Жуланийн зөвлөх), Валид аль-Мустафа (шашины лидер Абдалла аль-Мухейснийн зөвлөх), Абу Мужагид (шариатын шүүгч) нарыг устгасан нь батлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *