Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянхошуунд “Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ. Уг номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг байгуулж, иж бүрэн тохижуулсан юм.
Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сангийн барилга 7*14 хэмжээтэй бөгөө нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна.
Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага юм.