Categories
мэдээ нийгэм

Иргэд ажлын байраа авч үлдэхийн төлөө тэмцэж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 32-ын автобусны буудлын хажууд гэр барьж, ил задгай жижиглэн худалдаа эрхлэгч нар хуурай өлсгөлөн зарласан юм. Өнөөдөр арван нэгэн цаг дөчин минутаас арван дөрвөн хүн хуурай өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлаж байгаа иргэд хэлэхдээ:

Д.Бурмаа Бид ажилгүйдлээс хамгаалуулах ажилгүйдэл ядуурлын эсрэг ажлын байраа хадгалж үлдэх зорилоготой хуурай өлсөглөн зарлаж байна. Хариуцдаг албан байгууллагад бид ажлын байраа авч үлдэх ажилгүйдлээс хамгаалуулах талаар хандаж үзсэн боловч дорвитой арга хэмжээ авч өгөөгүй юм. Тиймээс тэмцэлийн хурц хэлбэрт шилжээд байна. Энэхүү шаардлагыг аль ч түвшиний байгууллага нь хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгдөг. Бид эхлээд эрх чөлөөний талбай дээр гурван өдөр тайван жагсаал, суулт хийсэн. Шаардлага хүргүүлэхэд та нар хууль зөрчиж байна, шаардлагыг хүлээж авахгүй гэж аль ч шатны хүмүүс ингэж хэлдэг. Ажлын байр бол амьдарлын баталгаа болдог, бид ажилтай байж л амьдарна. Бидэнд жарыг харьцах нь арван тавын хэмжээтэй талбайг өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулан татвар,түрээсээ төлөөд ажиллах хүсэлтэй байгаа юм. Энэ 100 гаруй хүний ард олон хүний амьдрал явж байгаа. Үүнийг л шат шатны дарга нар маань ойлгохыг хүсэж байна. Бид хүрэх ёстой үр дүндээ хүрч байж өлсөглөнгөө зогсооно.

Г.Ганчимэг хэлэхдээ “Бидний энэ асуудлыг хэвлэл мэдээлэлийнхэн буруу ташаа мэдээлэл өгөөд байна. 32-ын автобусны буудлын зам дагуу олон нийтийн өмчит газар худалдаа наймаа эрхэлж хууль зөрчсөн үнэн. Иймээс ил задгай худалдаа намайгаа зогсоож, 32-ын буудлын замын урд байгаа энэ жижиг газарт үйл ажиллагаа явуулах эрхийг олгож өгөхийг хүссэн. Түүнээс өөрсдийн болон хувь хүний нэр дээр шилжүүлэн авна гэсэн үг биш бөгөөд улсдаа татвараа төлөөд энд үйл ажиллагаа явуулах юм. Төрийн өмчийн газар дээр эрх мэдэлтэн нэг өглөө босход барилга барьцан байдаг хэнээс ямар зөвшөөрөл авсан ард иргэд мэдэхгүй үлддэг. Ийм байхад 112 худалдаачинд энэ жижигхэн газрыг хугацаатай үйл ажиллагаа явуулах эрх олгож болохгүй гэж. Энэ газар доогуур халуун дулааны шугам явдаг учир барилга байгууламж барих боломжгүй гээд байгаа. Гэвч бид энэ газарт худалдааны төв, зах зэрэг том байгууламж барихгүй асар бариал худалдаагаа үргэжлүүлэх юм.

-Албан ёсны зөвшөөрөлгүй учраас торгуулдаг байх хэдэн төгрөгөөр торгуулдаг вэ?

-Зөвшөөрөлгүй ажиллаж байсан болхоор татвар төлдөггүй байсан. Гэхдээ өдөр бүр торгуулдаг. Нэг удаа торгуулахад 5000 мянган төгрөг төлдөг. Ер нь байнга хөөгддөг . Олон удаа шаардлага тавиад өргөдлөө өгсөн боловч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Гудамжинд ил задгаа худалдаа хийж болохгүй гэж байгаа учраас кантенар байршуулсан боловч кантенарын ачиж яваад журамласан. Бид өөрсдөө бий болгосон ажлын байрыг булааж авсан. Тэгвэл бид хотын өнгө үзэмжинд тохирхуйц байгууламж бариад өөрсдөө ажлын байраа бий болгоё гэж хүсээд байгаа юм

Та нарт ажлын байрны санал тавьсан уу?

-Хороололын ил задгай худалдаачид ажлын байрны санал олгосон байсан. Тэр нь APEX худалдааны төвийн В1 давхарт ажлын байрны санал өгсөн юм билээ. Бидэнд бол ажлын байрны санал өгөөгүй. Ажлын байрны санал огт ирээгүй. Бид нэг худалдааны төвд лангуу түрээслээд суух боломж байхгүй. Түрээс нь өндөр гэтэл бид бага мөнгөөр эргэлдэг жижиглэн худалдаа эрхлэгч нар учир боломжгүй юм.

Т.Нарангэрэл хэлэхдээ “Бид нараас хамаарч амьдардаг олон хүн байдаг. Худалдаачид дунд өрх толгойлсон ээжүүд, өнчин өрөөсөн хүүхэдтэй хүмүүс их бий. Бид ажлын байраа өөрсдөө бий болгож байхад төр засаг маань дэмжээд өгөөчээ. Гол нь бид төрөөс гуйлга гуйгаагүй өөрийгөө дэмжээд өөртөө ажлын байр бий болгож байна. Одонтуяа даргаа та шийдвэрээ гаргаад өгөөчээ.Засаг даргад хандаж хэлхэд заавал биднийг ийм өлсөглөн зарлах хүртэл энэ асуудлыг шийдэж өгөхгүй байх ёстой юм уу. Бид нар өөрсдийн амьдарлын төлөө ариун цагаанаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс” гэв.

Дашрамд сонирхуулахад :Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “худалдаа эрхлэгчдийг тэдгээрийн санал болгож өөрсдийн хөрөнгөөр өөрсдийн загварын асар байршуулан ажлын байраар хангагдах боломж олгож Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар хэсгийн 2-т заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах нь зүйтэй” гэжээ. Гэвч өнөөдөр хүртэл энэ албан бичиг хэрэгжээгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *