Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс НҮБ-тэй байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассемблийн чуулганд оролцохгүй болсон асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар ерөнхийлөгчийн институци, НҮБ-тай хамтран ажилладаг арга барилаа өөрчлөх асуудлаар санал нэгдсэн. Бид ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал дээр хамтарч ажиллах тал дээр байр сууриа нэгтгэсэн.

НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй. Чуулган “Хүн төвтэй хөгжлил” гэсэн сэдвийн хүрээн зохион байгуулагдаж, Сири, Хойт Солонгосын асуудлыг голчлон ярих юм. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа. Бусад орнуудын хувьд ч тэр заавал төрийн тэргүүнээ оролцуулах чиг барихгүй байгаа.

Миний хувьд Монгол оронд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул үүнд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ засгийн газар бүрдэх гэж байгаа тул Ерөнхийлөгчийн институцийн зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Тийм учраас заавал уг чуулганд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бид гадаад айлчлалуудыг судлаж байж, улс эх оронд ирэх өгөөжийг нь харж байж явах эсэхээ шийдэж байх байр суурийг баримталж байгаа гэдгээг хэлмээр байна” гэж тодотгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *