Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар дүүргийн “нээлттэй хаалга”-ны өдөр үргэлжилж байна

Нийслэлийн 378 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагууд “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулахаар болсон билээ. Харин энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөр өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна. Тодруулбал, энэ өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм.

“Өнөөдрийн зохион байгуулж байгаа “Нээлттэй хаалга”-ны өдөр нь нийслэлийг ойг угтсан олон ажлын эхлэл нь. Бид цаашдаа 1-20 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр “Эрүүл мэнд эрхэм баян” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна. Энэ өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийг урьдчилсан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх, биеийн жингийн индекс тогтоох, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Эрүүл залуус” аяныг зохион байгуулна” хэмээн тус дүүргийн удирдлагууд онцолсон.

“Нээлттэй хаалга”-ны өдөрт оролцож, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авахаар иргэд хэдийнэ Сүхбаатарын талбайд цуглажээ.

Сүхбаатар дүүргийн VIII дугаар хорооны иргэн Г.Нанжид “Би өнөөдөр их баяртай байна. Амжуулах гээд чадахгүй байсан хэд, хэдэг ажилаа нэг дороос амжуулсан даа их сэтэл өндөр байна. Бидэн шиг хөгшин настай хүмүүс ажил хөөцөлдөнө гэдэг хэцүү болсон цаг шүү дээ. Гэтэл өнөөдөр бүгдийг нь амжуулчихлаа. Бас дээрээс нь цусны даралтаа ч үзүүлж, эм тан бичүүлээд авсан. Ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа Сүхбаатар дүүргийнхээ хамт олонд их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

“Нээлттэй хаалга”-ны өдрөөр Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд иргэдийг хамруулах, цэргийн алба хаасан эсэх лавлагаа олгох, төрсний болон гэрлэлтийн бүртгэл хийх, иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл, ААНБ-ын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч, бүртгэх, дүүргийн хөрөнгө оруулалтын ажилд санал авах, үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр олгох, газрын барьцаа бүртгэх, чөлөөлөх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм.

Мөн санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийж байна. Түүнчлэн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолт, өсвөр үе, залуучуудын дунд “3:3” сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байсан юм.

Сүхбаатар дүүргийн хувьд 2017 оныг гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд 15-20 дугаар хорооны гудамжинд 700 гаруй гэрэлтүүлэг тавьсан байна. Мөн сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай гал тогооны агааржуулалтын систем, сантехник, цахилгаан, халаалт, дээвэр зэргийг засварлажээ. Түүнчлэн 17 цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн, зөөлөн эдлэл худалдан авах хөрөнгийг шийдэж өгсөн байна.

Үүнээс гадна тохижилтын чиглэлээр 1-7 дугаар хорооны долоон байрны 5700 гаруй мкв дээвэр, 2,4, 8, 10 дугаар хорооны есөн байрны 5008 мкв фасадыг шинэчилжээ. Орон сууцны хороолол дахь сул шороон хөрсийг эко хаьтан бүхий явган хүний зам, шат, гүүр зэргийг хийсэн аж. Мөн зургаан байршилд 500 орчим мкв талбайд орц дундын ногоон байгууламжийг тус тус хийсэн байна.

О.АРИУНЦЭЦЭГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *