Categories
мэдээ нийгэм

​Наян хүүхдийн цэцэрлэг бүрэн ашиглалтанд орлоо

Image result for Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэгХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Засгийн газраас гаргасан ‘Хүүхэд бүр цэцэрлэгт’ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж бүрэн ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн бүлэгтэй. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаа. Яамны ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байна” хэмээн хэллээ

Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллана. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *