Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Хүннү тур” ХХК хамтран зохион байгуулж буй “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадам өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн цугларалтад Азийн орнуудаас ирсэн төлөөлөгчдөөс гадна Монголын нийт 272 тамирчин оролцсон гэв. Дугуйчид өглөөний 07.00 цагт төв талбайгаасаа гараагаа хийсэн.
Маршрутын хувьд их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Цонжинболдог хүртэл нийт 88 км замыг унадаг дугуйгаар туулах юм. Тэмцээнд 18-аас дээш насны тамирчид гурав болон түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлж оролцох заавартай. Оролцогчид зөвхөн уулын дугуйтай оролцох шаардлагатай ба амжилттай оролцсон багийнханд медаль, аяллын гэрчилгээ олгох гэнэ.