Categories
мэдээ нийгэм

Идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан гэв

shonhorМанай улсын бахархалт шувуу гэгддэг идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаанд хориглосон тогтоолыг Засгийн газар 2013 онд баталсан. Энэ төрлийн шувууг хамгаалах зорилготой тус тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна. Гэвч идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрөх болжээ.

Тодруулбал, 1998-2005 онд хийсэн судалгаагаар манай улсад 6000-18.000 идлэг шонхор байгаа нь тогтоогджээ. Үүнээс хойших судалгаагаар Монголд ийм жигүүртэн 4000-14.000 бий гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Кыргыз улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын үеэр мэргэжилтнүүд “Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол нөлөөлжээ.

Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *