Өнгөрсөн долоо хоногт Флорида хотын Марко арлын далайн эргээс эхэлсэн Ирма хар салхины улмаас Майами , Жексонвилл, Тэмпа, Неплес зэрэг газрууд усанд автаж гамшгийн нөхцөл байдал үүсээд байна. Бүс нутгуудын удирдлагууд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг хэлсээр байна. Зарим хотуудад тог цахилгаангүй болсны улмаас ямар ч утас, цахилгаан хэрэгсэл ажиллах боломжгүй болсон төдийгүй иргэд цувэр усны гачигдалд ороод байгаа аж. Аймшигт Ирма хар салхины улмаас их хэмжээнийгарз хохирол амслаа хэмээн CNN мэдээлжээ