Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Related imageАНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сургах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцангаа Америк айлд амьдарч, тэдний соёлтой танилцах боломжийг олгох солилцооны хөтөлбөр аж. 2018-2019 хичээлийн жилд FLEX тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг энэ сарын 24-нд Улаанбаатар, 30-нд Сайншанд, аравдугаар сарын 7-нд Ховд хотод тус тус болно.

Мөн Улаанбаатар хотын оршин суугч биш боловч шалгалт өгөх сонирхолтой сурагчдаас аравдугаар сарын 14, 15-нд нэгдүгээр шатны шалгаруулалтыг авах юм байна. Шалгаруулалт сурагчийн чадвар дээр үндэслэх ба улс даяар хөтөлбөрийн шаардлагуудыг хангасан бүх сурагчдад үнэгүй оролцох ажээ.

Энэхүү шалгуурт:

2001 оны 1 сараас 2003 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх

Оролцох үедээ 9, 10, 11-р ангийн сурагч байх

Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх

Англи хэлний зохих түвшний дундаас дээш мэдлэгтэй байх

АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх

Монгол Улсын иргэн байх бөгөөд гадаад паспорт авах эрхтэй байх

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчид шалгалтын өдөр төрсний гэрчилгээ, цээж зураг, үзэг (хар) авчирч бүртгүүлээд шууд шалгалтаа өгөх боложмтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *