Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт хуралдана гэв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүээр нь огцруулсан. Үүнтэй холбогдуулан эрх баригч нам дараагийн шинэ Засгийн газрын бүтцээ дотооддоо ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрэх шаардлага үүсээд байгаа юм. Намын дүрмээрээ шинэ Засгийн газрын бүтэц МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдах учиртай. Гэхдээ үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана хэмээн эх сурвалжууд мэдээллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд лхагва гаригт хуралдана гэсэн мэдээлэл тараасан хэдий ч албан ёсоор цагаа зарлаагүй байгаа ажээ. Эрх баригч нам дотор яригдаж буйгаар бол, бүлэг нь маргааш хуралдаж, Удирдах зөвлөл нь баасан гаригт хуралдах чигтэй байгаа гэнэ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг зарлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *