Categories
мэдээ нийгэм

Химийн бодис тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ

Завхан аймгийн Их-Уул сумын “Солонготын даваа” гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 45 км-т) химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн ачааны автомашин онхолдожээ. Уг ачааны машин Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу явж байжээ. “Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн аваад, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ. 09.10-ны өдрийн байдлаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн найман иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн зургаан ажилтан, нийт 27 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зургаа орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч, бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *