Норвеги улсын Берген хотод дугуйн ДАШТ энэ сарын 17-27-ны өдрүүдэд болох юм. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр багшийн хамт оролцоно. Тэрбээр тэмцээний засмал замын болон ганцаарчилсан, бөөн гараатай төрөлд уралдахаар болжээ. Б.Тэгшбаяр өнгөрсөн жил Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараатай төрөлд алтан медаль хүртэж, амжилттай яваа тамирчин билээ.