Categories
мэдээ спорт

Улсын гарьд Ө.Бат-Оршихын цолны мялаалга наадам болно

Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам есдүгээр сарын 14-нд болно. Наадмын нээлт, бөхийн барилдаан Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бол азарга, их нас, дааганы уралдаан морь барианы газар болох юм байна. Шинэхэн гарьд Ө.Бат-Орших Монгол Улсын 11, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд цолтон юм.

Тэрбээр 2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс долоо давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол 2009 оны улсын баяр наадамд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2012 оны улсын баяр наадамд дахин зургаа давж Улсын харцага цолоо баталж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *