Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зарим эмнэлгүүдэд шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хотын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад хяналт шалгалт явуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Уг шалгалтыг цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гуравдугаар сарын 13-наас тавдугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал, цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй ашигласан, цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй, дотоод хяналтын ажилтанг тушаалаар томилоогүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт болон мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй, рентген шинжилгээ хийгдэж байгаа үед дотоод хяналт тавьдаггүй, цацрагийн анхааруулах тэмдэг, санамж байхгүй, рентген шинжилгээний үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй, өвчтөн асран хамгаалагчийг цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *