Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо дэмжиж байна гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Мэдэгдэл, уриалга” гэсэн мэдээллийг ретвийт хийжээ. Уг мэдэгдэл нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны мэдэгдэл юм байна. Уг мэдэгдэлд:

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр бүхий 30 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны 08 сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсныг МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо бүрэн ДЭМЖИЖ байна.

МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо нь 2012 оноос эхлэн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох зорилго тавьж, улс төрийн намаар дамжин хөрөнгөждөг, эдийн засгийн ашиг сонирхлоо хангадаг, гэмт үйлдлээ эрх мэдлээр далайлган нуун дарагдуулж, хуулийн байгууллагын хамгаалалтад ордог, улс төрийн нам дамнасан мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж, эдийн засгийн алуурчдыг зарлаж, “Шимэгчдийн” Засгийн газар Монгол Улсыг дампуурлын ирмэг рүү хөтөлж байгааг илчлэн, хариуцлага тооцох тэмцлийг санаачлан үр дүнд хүргэн ажиллаж ирэв.

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд өнөөдөр нийгэмд үүсээд буй бодит байдлаас нүүр буруулж, иргэдийн амьдрал ахуй, бухимдал, дургүйцлийг үл тоон, хууль зөрчсөн үйлдэл, алдаа дутагдлаа зөвтгөн, бусдад тохохоор санаархаж, нам дамнасан улс төр, бизнес бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалсаар байгааг МАН-ын Шинэчлэл, Хөгжлийн хороо эрс эсэргүүцэж, тууштай тэмцэхээ МЭДЭГДЭЖ байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *