Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулдаг гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдаж байжээ. Үүнийг Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын зарим иргэдийг шалгаж байгаа гэнэ.