Categories
мэдээ нийгэм

Хятадын хилээр орохдоо дараах шаардлагыг биелүүлнэ

Эрээн хотод зорчиж буй Монголын суудлын болон том оврын автомашины жолооч
нар БНХАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийг 30800
удаа зөрчсөнөөс 8500 зөрчил нь улаан гэрлээр хөдөлгөөн үргэлжлүүлж гэрлэн дохио
зөрчсөн, 3300 зөрчил нь урсгал сөрсөн, 16000 зөрчил нь замын тэмдэг, тэмдэглэл
дайрсан, УАЗ-469 маркийн автомашин 48 удаа эвдэрч замын зорчих хэсэгт зогссоны
улмаас бусад зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан, 4 жолооч согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэлт явуулжээ.

Иймд хил хооронд зорчиж буй жолооч та:

1. Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Өөрөөр
хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан
техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх.

2. Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн
тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэх,
тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн
ачаа тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх.

3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй
байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *