Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн
мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой болсон байна. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын
төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө
худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.
Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн
албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк
албан бичгээр хариу хүргүүлдэг байжээ. Харин ТҮЦ машинаас ханшийн
лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж,
түргэн шуурхай болж байгаа
юм.