Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо эхэллээ. Манай улсын 19 жүдоч дэлхийн шилгүүдтэй өрсөлдөх юм. Тэмцээний хэсгийн барилдаанууд өнөөдөр 16.00 цагт эхэллээ. Харин финалын барилдаан 22.00 цагт явагдана.
Өнөөдөр 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 48 кг-ыг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдана.