УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцсэн. Уг хуралдаанаар УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулахаар хуваарь гарчээ. УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэхдээ “Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ. 14.00 цагаас намын бүлгүүд хуралдана. Нөгөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр боллоо” гэв.