Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Аль нэг Засгийн газрыг огцруулах нь АН-ын зорилго биш

Image result for Ардчилсан намын дарга С.ЭрдэнэАрдчилсан намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Эдийн засгийн хямралын уг үндэсийг зөв тодорхойлох нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

Аль нэг Засгийн газрыг огцруулах нь АН-ын гол зорилго биш. Үнэмлэхгүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ.

Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоо байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, зөв шүүмжлэх тал дээр л бид анхаарлаа хандуулна. УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор АН-д ч тэр, бүлэгт ч тэр ямар нэгэн санал ирээгүй байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *