Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх тус үзмэрт:
- Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил (XVIII зуунаас- XX зууны эхэн)
- Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1911-1921 он)
- Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1921-2017 он) гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг ойролцоогооо 100 орчим ховор үзмэр тавигдана.