Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах албан бичигт гарын үсэг зуржээ

Image result for Ц.Сандуй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй олон гишүүн өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Дээрх “60 тэрбум”-ын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл. Гэтэл эрх баригч намын Удирдах зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш хаацайлж, хамгаалах оролдлого хийж байгаа юм. Иймд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархуяг “2016 оны долдугаар сарын зуны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж, НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Тиймээс одоо татгалзах ёстой. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсны дээр АН-ын 11 төлөөлөгч нэмэгдэж, нийт 27 гарын үсэг цугларсан гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *