Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөний нээлт боллоо

Image may contain: 1 person, sky and outdoor

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аврага Дашдоржийн Цэрэнтогтохын дурсгалд зориулсан хөшөөний нээлт өнөөдөр болж өндөрлөлөө. Хөшөөний нээлтэнд дархан аваргын гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, хүчит бөхчүүд, нутгийн зон олон гэх мэт олон хүмүүс оролцож, аваргынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн эгэлгүй хүчтэн юм. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан
  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
  • 1982 онд 6 давав
  • 1983 онд 9 давж түрүүлсэн
  • 1984 онд 9 давж түрүүлсэн
  • 1985 онд 7 давсан
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
  • 1989 онд 7 давсан
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн
  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Мөн тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртэж байсан билээ.

Image may contain: 3 people, people standing, suit, sky, wedding and outdoor


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *