Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өргөн дэлгэр болж байна. Дашрамд өгүүлэхэд цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах юм.