Categories
мэдээ нийгэм

​Газар тариалангийн олон бүсэд хөрсний чийгшил хангалтгүй байна гэв

Газар тариалангийн зурган илэрцүүд

Энэ сарын 18-ны байдлаар Хөрсний гүн дэх чийгшлийн нөөц 0-20, 0-50 см байна. Буудай тариалсан Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Угтаал, Дархан-Уулын VI бригад, Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй, Дархан-Уулын Алтангадаст дунд зэрэг. Харин Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхон, Булганы Сэлэнгэд хангалттай гэсэн дүгнэлтийг Цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ.

Уринштай талбайн хувьд Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг, Хөвсгөлийн Тариаланд хагалттай чийгтэй байгаа ч Гуурстай талбайн хувьд Дархан-Уулын Цайдамд дунд зэрэг байгаа гэнэ.

Төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Төвийн Жаргалант, Угтаалд хангалтгүй, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Төвийн Баянчандмань, Борнуурт дунд зэрэг, Булганы Булган, Дархан-Уулын зургаадугаар бригад, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Уртад хөрсний чийгшлийн нөөц хангалттай хэмжээнд байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *