Categories
мэдээ нийгэм

​Явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг байна гэв

Явган зорчигч зурган илэрцүүдУлсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21808 зам тээврийн ослын 19711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8 хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгджээ.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд 475 буюу нийт бүртгэгдсэн ослын 2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой аж.

Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ихээр бүртгэгдсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *