Categories
мэдээ нийгэм

​Залуучууд түймэр унтраахаар төв талбайд цуглаж байна

Намрын хуурайшилттай холбогдуулан одоогийн байдлаар Монголд арван түймрийн голомт асч байна. Үүнтэй холбогдуулан сошиалаар маш олон санал санаачилгууд, сэтгэгдлүүд тэр ч бүү хэл улс төржсөн өдөөн хатгалгууд ч явагдаж байгаа юм. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан багийг “Түймэрт явж ажиллахгүй байна” гэж шүүмжилж байна. Харин нөгөө хэсэг нь бэлэн мөнгө буюу биет эд зүйлээр туслах санал гаргалаа. Тухайлбал, Exculive компани 20 ширхэг цэвэр ноосон комбинзан бэлэглэхээр бэлэн болгожээ. Хамгийн идэвхтэй тусламж үзүүлэх баг бол фэйсбүүкт групп нээсэн залуус. Энэ нь Гал сөнөөгчдөд туслах групп юм. Тус групп нь өнөөдөр 13:30 цагийн байдлаар дансаар 5.6 сая, бэлнээр 660 мянган төгрөг цуглуулжээ. Залуус эдгээр мөнгөө хэрхэн зарцуулах талаар Онцгой байдлын газраас тэтгэвэрт гарсан Б.Батбаатараас зөвлөгөө авсан аж. Түймрийн голомтод буй гал сөнөөгчдөд мөнгө төгрөг хэрэг болдоггүй бөгөөд түүний оронд өдөр тутмын хэрэглээний зүйлс авч өгөх нь илүү үр дүнтэй гэнэ. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Гал сөнөөгчдөд туслах ажиллагаа зохион байгуулна.

Тэдэнтэй холбоо барих утас 99182372 юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *