Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Загвар өмсөгч түймэр унтраахаар явна

Яг одоо Сүхбаатарын талбай дээр түймэр унтраахаар явсан гал сөнөөгчдөд туслах аян өрнөж байна. Хэд хэдэн байгууллага ийм ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд эхний хэсэг нь Төв аймгийн Батсүмбэр сум руу гарчээ. Зохион байгуулагчид нь зарим нэг төрийн бус байгууллагууд мөн цахим сүлжээгээр нэгдсэн залуучууд тэдний нэг болох “Нэг монгол” төрийн бус байгууллагын зохион байгуулж буй үйл ажиллагааг сурвалжиллаа.

Image may contain: 3 people, table and outdoor16:20 минутын байдлаар 150 эрэгтэй, 30 эмэгтэй хувийн бэлтгэлээ бүрэн хангаж, Сүхбаатарын талбай дээрээс шууд Төв аймгийн Батсүмбэр сум руу явахад бэлэн болсон байв. Тэдний дотор цөөнгүй Ардчилсан холбооны гишүүд байгаа бөгөөд түймэр унтраахад гар бие оролцохоос гадна хандив өргөж, тодорхой хэмжээний багажаар тусалсан юм.

Image may contain: 1 person, smiling, drink

Сүхбаатарын талбай дээр нэг цагийн турш хандив өргөх үйл ажиллагаа явагдлаа. Түймэрт явах бэлтгэлээ хангасан залуус одоогоор хуралдаж байгаа Улсын онцгой байдлын комиссын хурлын шийдвэрийг хүлээж байна. Эхний ээлжинд явах 180 залуусыг шилмэл загварын модел У.Адьяасүрэн тэргүүлж явах ажээ.


-15 ТҮЙМРИЙГ УНТРААХААР 374
АЛБАН ХААГЧ, 28 АВТОМАШИН ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Image may contain: 1 person, outdoor and natureЦаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд зурган илэрцүүд
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд зурган илэрцүүд
Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *