Categories
мэдээ спорт

Усан спортын ДАШТ болж байна

Энэ сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Австрали, Япон, БНСУ, Итали, Франц тэргүүтэй 90 орчим улсын баг тамирчид өрсөлдөх аж.

1973 оноос хойш зохиогдож буй усан спортын дэлхийн аваргад АНУ-ын тамирчид 232 алт, 181 мөнгө, 127 хүрэл, нийт 540 медаль хүртсэн амжилтаар бүх улс орнуудыг амжилтаараа тэргүүлдэг.

Харин БНХАУ 118 алт, 83 мөнгө, 65 хүрэл, нийт 266, ЗХУ-ОХУ 98 алт, 84 мөнгө, 75 хүрэл, нийт 257, Австрали 79 алт, 83 мөнгө, 64 хүрэл, нийт 226, хуучнаар Зүүн Герман 51 алт, 44 мөнгө, 27 хүрэл, нийт 122 медальтай эхний тавд бичигддэг аж.

Сүүлийн буюу 2015 онд ОХУ-ын Казань хотод болсон дэлхийн аваргад БНХАУ-ын баг тамирчид хамгийн хүчирхэг байж, медалийн тоогоор тэргүүлсэн. Тэд 15 алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 35 медаль авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *