Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НААДМЫН ТОЙМ: Төрийн наадмын айргийн тавд хурдалсан шандаст хүлгүүд

Энэ жилийн наадмаар хурдан морины уралдаанд эрлийз морьдыг оруулахгүй байх шийдвэр гарч зургаан нас тус бүрт ихдээ зуу гаруйхан хүлэг уралдсан билээ. Энэ нь жинхэнэ монгол морьд, хөдөөний уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдал боллоо гэж олон түмэн ам сайтай байна. Ингээд Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар айргийн тавд хурдалсан шандаст хүлгүүдийг нэгтгэн хүргье.

ДААГА

1. Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд


2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг


3. Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага


4. Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар даага

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутаг сартай зээрд даага

ШҮДЛЭН

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга


2.Улаанбаатар хот, СХД-ийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр


3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан


4.Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор


5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан


ХЯЗААЛАН

1. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр


2.Дундговь аймгийн Хулд сумын харьяат Ж.Эрдэнэтөгсийн хүрэн


3.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Б.Отгоннасангийн хүрэн


4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяа, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга


5.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Ц.Жадамбын ухаа


СОЁОЛОН

1.Архангай, Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ


2.Говь-Алтай, Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд


3. Говь-Алтай, Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун


4. Дорнод, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр


5. Өмнөговь, Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул


ИХ НАС

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар


2.Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул


3.Улаанбаатар, Партизаны уугуул Д.Лхагвасүрэнгийн буурал


4.Дархан-Уул, Хонгор сумын уугуул Л.Тамирхүүгийн зээрд


5. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул А.Ууганбаярын зээрд


АЗАРГА

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга


2. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга


3. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор


4.Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор


5. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *