Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хурц нартай байх тул наршихаас болгоомжилно уу

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 14-НӨӨС ДОЛООДУГААР САРЫН 18-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

14-15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-17-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *