Categories
мэдээ спорт

Б.Ёндон даян боллоо

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй шигшээ харваа энэ цагт Сурын талбайд болж байна. Эрэгтэйчүүдээс 40 сумнаас 37 оноогоор улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, улсын даян мэргэн цолны болзол хангалаа. Удаах байруудад спортын мастер Б.Бумцэнд 36 оноогоор улсын гарамгай мэргэн, спортын мастер Б.Хатансайхан 35 оноогоор гоц мэргэн цолны болзол хангав. Энэ жилээс эхлэн улсын их баяр наадмын дэд, гуравдугаар байрт орсон харваачдад шинээр цол олгохоор болсон билээ.

Эрэгтэй шилдэг наймд дараах харваачид шалгаран үлдлээ. Тодруулбал,

Эрэгтэй: \36 оноо\

Спортын мастер Б.Бумцэнд – 34 оноо \Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сумын харьяат, “Мондэ” багийн харваач\

Гавьяат тамирчин, улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун -33 \Дорнод аймаг, Баян-Уул сумын уугуул, Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” групп\

Улсын мэргэн Б.Ёндон – 33 оноо \Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, ХХЕГ 208р анги, “Хилчин” спорт хороо, Есүйнхэн мэргэн клуб\

Спортын мастер, аймгийн мэргэн А.Энхтөр – 33 \Архангай аймаг, Эрдэнэбулган сумын уугуул, Орхон аймаг, “АПУ Трейдинг” компани, “Хангарьд” спорт хороо\

Спортын мастер Ж.Насанбат – 32 оноо \Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, Төв аймаг Зуун мэргэн холбоо, Макс-Эксим компанийн харваач\

Спортын мастер Б.Хатансайхан – 32 оноо \Завхан аймгийн Тэс сумын уугуул, Худалдаа хөгжлийн банкны ажилтан, Налайх дүүрэг “Мондэ” компани\

Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр –31 оноо \Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” спорт хороо\

Спортын мастер, аймгийн мэргэн М.Баясгалан – 31 оноо \Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Засагт хан” клуб, “МОН СО БАЯН” компанийн хүч бөөний төвийн харваач\ тус тус шалгаран үлдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *