Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярт зориулсан баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Энэ даваанд аймгийн цолноос улсын начин цолны болзол хангасан найман бөх барилдлаа. Ам авсан байдлаас харахад шинээр хоёр харцага тодрох нь тодорхой байсан. Тэгвэл энэ барилдаанд тунасан Архангай аймгийн харьяат М.Бадарч улсын начин Ч.Батчулуунаар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа. Мөн аймгийн арслан Оргихын Хангай Баян-Өлгийн аймгийн харьяат аймгийн арслан Н.Серикээр зургаа давж, улсын харцага цолны босго давлаа.