Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 54 баг оролцож, цэцээ үзэж байгаа билээ. Тэгвэл яг одоо шагайн харвааны шигшээ тоглолт эхэллээ. Шилдэг дөрөвт Өмнөговь, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн багууд үлдсэнээс алтын төлөө Дорноговь, Сэлэнгэ аймгийн багууд өрсөлдөж байна.