Categories
мэдээ нийгэм

Улсын начин Э.Даш нэгийн даваанд өвдөг шороодлоо

Image result for Улсын начин Даш

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа дуусч, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжлэн явагдаж байна. Өнөө жил хүчит 512 бөх, уран мэхээ уралдуулан барилдаж байгаа билээ. Улсын цолтой бөхчүүдээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Эрдэнэбатын Даш Увс аймгийн залуу бөх Төрмөнхөд өвдөг шороодлоо. Улсын начин Э.Дашийг өнөө жил цолоо ахиулж, дээгүүр барилдаан хэмээн бөх сонирхогчид, наадамчин олон дээгүүр барилдах бөхийн тааварт зүй ёсоор оруулаад байсан билээ. Гэвч тэрээр нэгийн даваанд дахим өглөө.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *