Categories
мэдээ нийгэм

Б.Хүрэлбаатар: Сурын харваанд 540 харваач цэцээ сорьж байна​

Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Үндэсний сурын харвааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатартай уулзаж дараах тодруулгыг авлаа. Б.Хүрэлбаатар “2017 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын чуулганаар Үндэсний баярын наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр үндэсний сур харваагаар хоёрдугаар байр эзэлж байсан харваачид Монгол Улсын гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн нь Монгол Улсын гоц харваачид гэсэн цол олгохоор болсон юм. Одоогийн байдлаар 58 харваачид тус цолыг хүртсэн байгаа. Энэ жилийн баяр наадмаар эдгээр харваачид байр эзлэх бүрэн боломжтой. Энэ жилийн наадам их сайхан нартай, цэлмэг тогтуухан болж байна. Харваачдын оноо нэлээн өндөр гарсан байгаа. Өнөөдөр үндэсний сур хана харвааны 20 сум явж дууссан. Онооны дүнг гаргана. Нийт 540 сур харваач оролцож байна. Харваачид бүгд л их чадварлаг, өрсөлдөөнтэй байна. Хамгийн бага нь 18 настай бол ахмад нь 54 настай юм. Сурын талбай дээр үзэгчдийн байдал, тав тухыг хангахын тулд хичээж ажилласан байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *