Categories
мэдээ нийгэм

Түрүүлж, айрагдсан эрлийз хязаалангуудыг хасчээ

Хязаалан насны морьдын уралдаан эхэллээ зурган илэрцүүд

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хасчээ. Ингэснээр уралдааны 6-9 дүгээр байранд орсон хязаалангууд урагшилж айраг, түрүүны шагналыг хүртэх байсан ч мөн эрлийз гэх шалтгаанаар хасагдсан аж.

Энэ талаар шүдлэнгийн уралдааны дараагаар хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдээлэл хийх юм байна.

Уг нь хязаалангийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор халзан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Б.Батсайханы шарга халзан, тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаярын хээр үрээ тус тус хурдалсан.

Н.ГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *