Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Та баярын бэлтгэлээ базааж амжаагүй байгаа бол өнөөдөр дэлгүүр, томоохон худалдааны төвүүд болон хүнсний захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин дугаарын хязгаарлалт 7-ноос эхлэн үйлчлэхгүй болсон учраас түгжрэлийг тооцон худалдаа хийхийг анхааруулж байна.

Өнөөдөр /2017.07.10/ үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах хуваарийг хүргэе.

Хүнсний дэлгүүр:

  • 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарч,
  • 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр:

  • 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд амрана.
  • 07 дугаар сарын 07-16-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд:

  • 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж,
  • “Сансар -6” 06:00 -24:00, “Сансар -39” 07:00 -24:00 цагт ажиллана.
  • “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана.
  • 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд:

  • Баярын өдрүүдэд “Боса -2” 07.00–23.00 цаг хүртэл ажиллаж,
  • бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт
  • “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд:

  • 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж,
  • “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана.
  • Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр:

  • 07 дугаар сарын 10-нд 09.00-23.00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 14, 15-нд 10.00-22.00 цагт ажиллана.
  • 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв:

  • 07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11–16-ийг дуустал амраад,
  • 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна.
  • 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв:

  • 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-16-ныг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах:

  • 7 дугаар сарын 10–нд 09.00–16.00 цаг хүртэл ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-17–ныг дуустал амарч,
  • 07 дугаар сарын 18–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:

  • 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,
  • 07 дугаар сарын 11-15–нд амарна.
  • 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *