Categories
мэдээ нийгэм

Монголын консулын газрын цонхыг хагалжээ

Хамбург зурган илэрцүүдГерманы хоёр дахь том хот Хамбургт дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай 20 орны уулзалт буюу G20 өчигдөр эхэлсэн. Харин уулзалтын урд өдрөөс эхлэн анти-капиталистуудын хөдөлгөөн өрнөж, уулзалтыг тасалдуулахыг оролдож байна.

Хамбург хотод 15,000 орчим цагдаа ажиллаж, эсэргүүцэл тэмцлийг тогтоон барьж байгаа юм. Жагсагчдын ихэнх нь тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан бол цөөнх хэсэг нь эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэд Монголын консулын газрын цонхыг хагалж, уулзалтад оролцож байгаа Канадын төлөөлөгчдийн машины дугуйг хагалсан байна.

Хоёр өдөр үргэлжлэх Их 20-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *