СЕХ-ны үүдэнд АН-ын дэмжигч гишүүд олноор цуглажээ. Тэд СЕХ-ны үүдэн дэх хамгаалалтыг нэвтэрч дотогш оруулахыг шаардсаар л байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Ж.Батзандан нар болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дотогш нэвтэрсэн байгаа аж. СЕХ-ны үүдэнд байгаа намын гишүүд шөнийн 24 цаг болж байхад СЕХ мэдээллээ хийхгүй байгаа нь бухимдлыг төрүүлж байна гэцгээсэн юм. Ирцийн мэдээлэл өдийд гарчихсан байхад СЕХ мэдээлэл огт хийхгүй байгааг шүүмжилж, сонгуулийн үйл ажиллагаа болгон дээр хяналтаа тавихыг шаардав.
Б.НАР