Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Image result for тагнуулын ерөнхий газарМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрыг өчигдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, ололт амжилтыг өндрөөр үнэлж Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *