Ойрд гаргасан дуу бүр нь хит болж, олны таашаалыг хүлээж буй “Гурван бүдүүн” хамтлаг шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэлээ. Энэхүү хамтлагийн дуучин Шагайгийн зохиосон “Гуч гарсан бүсгүй” хэмээх уран бүтээлийг залуучууд төдийгүй бүх насны сонсогч нарын аманд аялагдах дуу болж чадсан. Тэгвэл тус хамтлагийн Эрдэнэ, Чука нар “Хөвсгөр бүсгүй” хэмээх шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэлээ. Яг одоогоор фм, радио, youtube сайтуудаас энэхүү уран бүтээл хамгийн олон хандагчтай байна. Энэхүү дууны клипт “Маск” продагшин болоод “Эмоци” хамтлагийн жүжигчид тогложээ. Ингээд “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээлийг хүргэе.
Э.МӨНХ