Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт усанд осолдсон иргэнийг хайх ажил үргэлжилж байна

Related image

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг хүн усанд осолджээ. Дуудлагын дагуу аймгийн эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Уг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын албанаас 16 алба хаагч, Цагдаагийн газраас таван алба хаагч оролцож байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 23-наас 25-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбоотойгоор усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээрийн хоёр нь бага насны, насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Иймд иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *