Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн замнал цахим хуудсыг хүлээлгэн өглөө

Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэн, МЕК судалгааны төвтэй хамтран сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяныг орон даяар өрнүүлдэг билээ.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Зөвлөлдөх аяны энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, ажлын тайланг нь үнэлэх хэлэлцүүлгүүдийг цувралаар амжилттай зохион байгуулж дуусгаад байна. Энэхүү аяны хүрээнд иргэдээс санамсаргүй түүврээр сонгогдсон экспертүүд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд хэнээс ч хараат бусаар үнэлгээ өгч, 1-10 хүртэлх оноо өгсөн юм. Ийнхүү Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өглөө.

Нэгд, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх

Хоёрт, Дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах үндсэн зорилготой байсан.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд таван үндсэн хэсэгт хуваагдан явагдсан юм. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй, хамрах хугацаа урт буюу найман жил байсантай холбоотой билээ. Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцсэн иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд “Ардын эксперт”-үүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дараахь дүнг тавьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *