Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх санаачлага бол популист амлалт биш гэв

Ардчилсан намын бүлгээс яг одоо мэдээлэл хийж байна. Ардчилсан намын удирдлагууд Багшийн хөгжлийн тухай хууль дээр завсарлага авсан тухай тайлбар өгч, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн талаар сөрөг мэдээлэл тарааж буй хүмүүст хуулийн арга хэмжээ авахыг хүссэн” гэв. Мөн ардчилсан намаас иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай санаачлага гаргасан. Энэ бол манай намаас гаргаж буй зургаа дахь санаачлага юм. Бүхнийг түүчээлэгч Ардчилсан намаас малыг малчдад хувьчлах, орон сууцыг хувьчлах, хүүхдийн мөнгө, дөчин мянган орон сууцыг нийслэлд барих, ипотекийн зээлийг санаачилж байсан. Энэ удаад уул уурхайн баялгаар иргэдийн өрийг дарах тухай санаачлага гаргаад байна. Энэ бол популист амлалт биш. Бид аливаа санаачлагаасаа ухарч байгаагүй. Ухрах эрх байхгүй. Бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм.

БАГШ ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДСАН ТУНХАГ ШИНЖТЭЙ БОЛСОН ГЭВ

Харин Багшийн хөгжлийн тухай хууль дээр завсарлага авсан тухайгаа, “Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Энэ хууль бол тунхаг шинжтэй, сонгуульд зориулагдсан, багш нарыг саналыг авах зорилготой хууль байна. Боловсролын тухай хуулийн

40.8-д цэцэрлэгийн багш нарыг таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх тухай заалт байсныг хассан нь багш нарт мэргэжлээ дээшлүүлэх боломжийг хаасан.

43.2.8-д Оюутан магистрантурт тэтгэлэг олгох тухай заалтыг хасаж Засаг захиргааны удирдлагад шилжүүлсэн.

43.1.7 Таван жил тутамд багш бусад албан хаагчдад зургаан сарын тэтгэмж олгох тухай заалтыг хассан гэв.

Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулинд төсөвтэй холбоотой 13 заалт байгаа нь хууль зөрчсөн явдал. Учир нь төсвийн асуудлыг салбарын хуулиар шийдвэрлэх заалт байхгүй гэсэн юм.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *