Categories
мэдээ нийгэм

Цистерн дэлбэрч нэг иргэний аминд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд 19:00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь амиа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-гийн хамт шатахуун тээвэрлэгч “FAW” цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байсан аж.

Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэнэ.

Тухайн үед дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч, Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад шархаа даалгүй нас барсан байна.

Одоогийн байдлаар Б-гийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *