Categories
мэдээ нийгэм

Наадамд зодоглох бөхчүүдийг 9-ны өдрөөс эхлэн бүртгэхээр болжээ

Related image

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдах билээ.

Харин барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэж эхэлнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхийн хамт өөрийн биеэр ирэх ёстой аж. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна.

Түүнчлэн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг мөн долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх гэнэ. Барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд барилдах аж. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр тус тус авч ирэх ёстой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *