Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ. Тэрбээр ярихдаа “Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа. Авч ирсэн хүнийг нь бариад өгчихөөд байхад одоо болтол таг л байна. 60 тэрбум, төмөр замын сая саяар тоологдох ам.долларын асуудал жил дамнаад явчих юм. Зарим зүйл дээр шуурхай, зарим зүйл дээр удаан юм аа, зайлуул” хэмээн ярьжээ.
“Солонгос хүн танд 50 сая вон өгье гэсэн юм уу” гэсэн асуултанд “Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн” хэмээн хариулсан байна лээ.
“Таныг Ерөнхийлөгч болбол маш том хамгаалалт бий болно гээд байсан. Яг юуны хамгаалалтыг тэр солонгос хүн хүссэн юм бэ?
-Сүүлд нь үг нэмсэн байна лээ. Надтай тийм зүйл яриагүй. Тэр гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна. Надтай бол тийм зүйл яриагүй” хэмээн тайлбарлажээ.